ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ

2016-12-20

хөлдөлгөөнт тоглоом дунд бүлэг

Ангилал: дунд анги

Муур ба хулгана

 

Тоглоомын бэлтгэл үйл ажиллагаа:

Тасалгааны нэг талд хулганы үүр байгуулна. Түүн дотор хулганууд сууж байна. Эсрэг талын буланд нэг хүүхэд муур болоод сууна.

Тоглоомын үйл явц:

Багш: “Муур нүдээ аниад унтлаа. Хулганууд үүрнээсээ гарч хоолоо олж идээрэй” гэхэд хулганууд үүрнээсээ гарч тасалгаагаар тарж хоол идэж байгаа хөдөлгөөн хийнэ. Энэ үед “муур сэрлээ” гэсэн дохио өгнө. Муур сэрээд: Мяу-мяу гэж дуугараад суниаж, улмаар хулгануудыг хөөж барина. Хулганууд зугтаж нүхрүүгээ орно. Муур барьсан хулгануудаа нүхэндээ хийнэ.

Тоглоомын дүрэм:

1.      Дохиогоор хөдөлгөөнөө зэрэг эхлэнэ.

2.      Тоглох болгонд муурыг солино.

3.      Хулгана, муурын хөдөлгөөнийг хүүхдээ зөв хийлгэж сургана.

 

Бор туулай нүүрээ угааж байна.

 

Тоглоомын бэлтгэл үйл ажиллагаа:

Хүүхдүүд тойрог болж, голд нь нэг хүүхэд зогсон бор туулай болно.

Тоглоомын үйл явц:

Тойргоор зогсож буй хүүхдүүд доорх үгийг хэлнэ. Бор туулай нүүрээ угааж байна. Бор туулай айлд очихоор зэхэж байх шиг байна. Эхлээд чихээ угаалаа.Дараа нь хамраа угаалаа.Сүүлд нь сүүлээ угаалаа. Нүүр гараа хаттал арчлаа гэж хэлэхэд бор туулай үгийн дагуу хөдөлгөөн хийнэ. хөдөлгөөн хийж дуусаад дэвхэрч дэгдээд нэг хүүхдийн өмнө очиж зогсоно. Тэр хүүхэд солигдон бор туулай болно. Тоглоомыг давтан тоглоно.

Тоглоомын дүрэм:

1.      Туулайн хөдөлгөөнийг үгийн дагуу зөв хийлгэж сургах

2.      Үгийг хүүхдүүдэд зөв хэлж цээжлүүлэх


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Бичлэг: 4 » Нийт: 6
Өмнөх | Дараагийн

Миний тухай

хүүхдийг хөгжүүлэх

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд




:-)
 
xaax