ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ

2016-12-20

Ахлах бүлэг хөгжүүлэх тоглоом

Ангилал: ахлах анги

Анчин ба туулайнууд

Тоглоомын бэлтгэл үйл ажиллагаа:

Тасалгааны нэг талд том тойрог татаж, түүн дотор туулайнууд болж хүүхдүүд сууна. Анчинд хэд хэдэн бөмбөг өгнө.

Тоглоомын үйл явц:

Багш “Туулайнууд талд гарч хоол олж идээрэй” гэсэн дохио өгөхөд туулайнууд тасалгаагаар дэгдээд хоол идэж явна.  Энэ үед “анчин” гэсэн дохио өгөхөд анчин туулайнуудыг бөмбөгөөр шидэж ононо. Оногдсон туулай тоглоомноос гарна.

Тоглоомын дүрэм:

1.      Тоглох болгонд анчин солигдоно.

2.      Туулайнууд хоёр хөл дээрээ хөнгөн үсэрч явна.

 

 

Хэн сайн харах вэ

 

Тоглоомын бэлтгэл үйл ажиллагаа:

Хүүхдүүдийг тойргоор гар гараасаа барин зогсоно.

Тоглоомын үйл явц:

Тойргын  голд нэг хүүхдийг оруулж, бусад бүх хүүхийг ажиглуулна. Дараа нь уг хүүхдийн нүдийг нь боогоод  тойрч байгаа хүүхдүүдээс нэгийг нь гаргаж нууна. Нүдийг нь боосон хүүхдийн нүдний боолтыг авч хэн алга болсон байна хараарай гэхэд хүүхдүүдийг ажиглан алга болсон хүүхдийг хэлнэ. Хэрэв зөв хэлбэл хоёр хүүхдийн байрыг сольж тоглуулна. Тааж чадахгүй бол дахин нүдийг нь бооно.

Тоглоомын дүрэм:

1.      Хараж болохгүй, чимээ гаргаж болохгүй

2.      Хүүхдүүд тойргоор явж байгаад байраа сольж зогсоно.


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Бичлэг: 3 » Нийт: 6
Өмнөх | Дараагийн

Миний тухай

хүүхдийг хөгжүүлэх

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд




:-)
 
xaax