Бага бүлэг
Зөрөг замаар
Тоглоом ын бэлтгэл үйл ажиллагаа:
Тасалгаанд 25-30 см өргөн, 7-8м урт паралель шулуун татна. Энэ нь зөрөг зам юм. Зөрөг замын 2 талд хүүхдүүдийг тэнцүү хуваагаад шилийг нь харуулж цуваагаар зогсооно.
Тоглоомын үйл явц:
Багш ямар нэгэн дохио өгөхөд хүүхдүүд зөрөг замаар алхаж явна. Замаар зөрж гарахдаа нүүрэн талаа харуулж зөрнө.
Тоглоомын дүрэм:
Явж байхдаа бие биенээ түлхэж болохгүй.
Зураасны гадна гишгэж болохгүй
Бөхийхгүй явна.
Бөмбөг хөө
Тоглоомын бэлтгэл үйл ажиллагаа:
Хүүхдүүд сандал дээр сууж байна. Багш та...